Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын 01/20 тоот удирдамжийн дагуу хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь “Өрсөлдөөний тухай хууль”, “Зар сурталчилгааны тухай хууль”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, Засгийн газрын 2022 оны 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтын хүрээнд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, лангуун дээрх үнэ кассын үнэтэй зөрүүтэй байгаа эсэх, жин хэмжээндээ хүрч буй эсэх, жин хэмжүүр баталгаажсан эсэх, эрүүл ахуй стандартын шаардлагыг хангаж буй эсэх, дэлгүүр, худалдааны төвүүдийн нийлүүлэгчидтэй хийж буй гэрээ нь “Өрсөлдөөний тухай хууль”-ийг зөрчиж буй эсэх болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган ажиллаж байна.
Хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгах шалгалтын ажил дууссан бөгөөд шалгуулагчдаас ирүүлсэн нийлүүлэгчидтэй хийсэн гэрээ, тушаал шийдвэрүүдийг нягтлах ажил үргэлжилнэ.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, авагдсан арга хэмжээний тухай мэдээллийг нэгтгэн мэдээлэх болно.
/Эх сурвалж: ШӨХТГ/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27