Хүнсний сүлжээ дэлгүүр, зах, худалдааны төвийн төлөөлөлтэй уулзаж, Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх тухай хууль болон ХХААЯ-с импортлогч компаниудтай байгуулсан “Бодлогын гэрээ”-ний хэрэгжилт, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөл зэрэг цаг үеийн асуудлаар ажил хэргийн уулзалтыг 06 дугаар сарын 23-ны өдөр хийлээ. Уулзалтад “Номин тав трейд”, “Алтан жолоо групп”, “Скай хайпермаркет”, “Хан талст” компани болон “Хар хорин”, “Хүчит шонхор”, “Юмт бөмбөгөр”, “Нарантуул-2”, “Амгалан” худалдааны төвүүдийн төлөөлөл оролцлоо.
Зоорь агуулахын хүрэлцээ муугаас хүнсний ногооны нөөц багассан шалтгаанаар нийлүүлэгч иргэн, аж ахуйн нэгжээс үнийг өсгөх, нийлүүлэлтээ тасалдуулж хомстол үүсгэх зэрэг байдал нөлөөлж байгааг уулзалтад оролцсон ААН-үүдийн төлөөлөл ярьж байлаа. Мөн бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй аж ахуйн нэгжээс үнийг ойр ойрхон өөрчилж байгаагаас шалтгаалж тавиурт байгаа үнийн дүн өөрчлөх механик ажил удаашралтай хийгдэдгээс болж касст бичигдсэн үнэтэй зөрж иргэдийг бухимдуулдаг явдал гарч байгааг хүнсний сүлжээ дэлгүүрийн төлөөлөл тайлбарлаж, алдаа дутагдлаа засч, цаашид гаргуулахгүй байхын төлөө ажиллаж байгаагаа хэлж байна.
Цаашид үнийг үндэслэлгүй хөөргөдөхөөс сэргийлж хамтран ажиллах, зах худалдааны төвд бараа бүтээгдэхүүний үнийг иргэд хэрэглэгчдэд харагдахуйц ил тавих, ингэснээр зохиомлоор үнэ өсөхөөс сэргийлж зах доторхи өрсөлдөөнт орчныг нэмэгдүүлэх, хүнсний захууд худалдан авагчдад НӨАТ баримт олгож хэвших, хүнсний дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдсөн тохиолдолд үнийн өөрчлөлтийг цаг алдалгүй сольж хэрэглэгчийг үнэ зөв мэдээллээр хангаж байх, дотоод хяналтаа сайжруулах, “Бодлогын гэрээ” байгуулсан импортлогч аж ахуйн нэгжүүдийн нийлүүлэлтийн үнэд өөрчлөлт гарвал мэдэгдэж, хамтран хяналт тавьж ажиллах, зарим тохиолдолд томоохон нийлүүлэгчид бүтээгдэхүүний үнийг нэгэн зэрэг ижил хэмжээгээр нэмж байгаа нь бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоож байх магадлалтай байх тул дээрх нөхцөл байдал үүсвэл мэдээллийг цаг тухайд нь ШӨХТГ-т өгч байх зэргээр хамтран ажиллахаар боллоо.
/эх сурвалж: ШӨХТГ/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27