ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОГДОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2023-04-26 82 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн.

Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэн, Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хэмжээг 13 хувь байхаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд хүнсний боловсруулах болон сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр, арилжааны 10 банкаар дамжуулан олгох бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын 2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөгийг тусгасан. Нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг олгох юм.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголбанк, арилжааны банкуудын уулзалт /2023.04.25/ Монгол банкны төв байранд боллоо. Уулзалтаар Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн зээл олголтын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг арилжааны банкуудад өглөө.

Арилжааны банкнууд:

  • Төрийн банк
  • Хаан банк
  • Хас банк
  • Ариг банк
  • Худалдаа хөгжлийн банк
  • Голомт банк
  • Богд банк
  • М банк
  • Капитрон банк
  • Тээвэр хөгжлийн банк

Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ