Жендэрийн үндэсний хорооноос санаачлан зохион байгуулж буй жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, эрэгтэй, эмэгтэйчүүдэд тулгарч буй жендэрийн талаарх асуудлыг мэдээлэхтэй холбогдуулан хандлагаа өөрчилж, хамтдаа үлгэрлэж, хайраа хайрлаж “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд яам, харьяа агентлаг, байгууллагууд, орон нутгийн ХХААГ-ын нийт албан хаагчдыг нэгдэж, аяны хүрээнд зохион байгуулагдах цахим болон бусад үйл ажиллагаанд санаачлагатай, идэвхтэй оролцохыг уриаллаа.
Энэхүү аяны нэг хэсэг болох Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганы хүрээнд эрэгтэйчүүдийн амьдралын оролцоо, эрүүл мэнд, боловсрол, тулгарч буй бэрхшээл, манлайллын талаар Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны эрэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишигийг урьж мэдээлэл сонсож харилцан ярилцлаа.
Эх сурвал: ХХААХҮЯам
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27