“ХҮН БОЛОХ БАГААСАА” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

2022-05-31 574 0

Аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөгжлийг дэмжих “Хүн болох багаасаа” хөтөлбөр хэрэгжиж байна.

Энэхүү хөтөлбөр нь Дорнодын хүүхэд бүрийг хурдацтайгаар өөрчлөгдөн байгаа өнөөгийн нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн нийгэмд зохицон амьдрах чадвартай, ахмад үе, түүх, ёс заншил, эх орон, байгаль дэлхий, нутаг усаа хайрлан хамгаалдаг, бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготойгоор 2018 оноос эхлэн хэрэгжсэн.

“Хүн болох багаасаа” хөтөлбөрийг хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын асуудлыг хамарсан 4 зорилт, 17 чиглэлийн хүрээнд эцэг эх, гэр бүл, боловсролын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

✔️ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ТӨСЛИЙН ҮР ДҮНД:

• Хүүхэд багаасаа харилцааны зөв соёлд суралцан, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгосон байхаас гадна дуу шүлгээр дамжуулан эцэг эх, ахмад үеэ хүндлэх хайрлах ухамсар олж авсан.

• Монгол ёс заншил, өв соёлыг агуулсан аман зохиолоор дамжуулан эх хэлээрээ зөв сайхан ярих, бичих чадварт суралцсан.

• Орон нутгийнхаа уул, гол, дурсгалт газрын тухай тоо баримт, дуу, шүлэг, үлгэр домог, түүхийг ашиглан тайлбарлан танилцуулж чаддаг, байгальтай зүй зохистой харьцах, хайрлан хамгаалах сэтгэлтэй болж төлөвшсөн.

• Эцэг эх асран хамгаалагчдад хүүхдээ хүмүүжүүлэх арга барил, эерэг дуурайлал үзүүлэхэд дэмжлэг үзүүлж нөлөөллийн сургалт, үйл ажиллагааг тус тус зохион байгуулаад байна.

Үргэлжлэн 2022-2024 онд “Хүн болох багаасаа” төсөл нь 3 үе шаттайгаар хэрэгжинэ.

/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ