
Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилттэй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл Ховд аймагт 2023 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэллээ. Хүүхэд хамгааллын тус төслийг Хүүхдийг Ивээх Сан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд тус байгууллагуудын удирдлагууд өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Хүүхдийг Ивээх Сангаас Ховд аймагт хэрэгжүүлэх “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөр багш, сургуулийн ажилтнууд, эцэг эхчүүдийг хүүхдийн сурч хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар хэрхэн дэмжихэд сургах, сургууль ба хамтарсан багийн хамтын ажиллахааг сайжруулан бэхжүүлэх юм. Мөн эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхэд хамгааллын асуудалд анхаарч, идэвхтэй оролцдог практикийг бий болгох бөгөөд сонгогдсон орон нутаг, ерөнхий боловсролын сургуулиуд, хамтарсан багуудтай хамтран ажиллана.

Дашрамд өгүүлэхэд Хүүхдийг Ивээх Сан Ховд аймагт “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл, “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төсөл, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй малчин эцэг эхчүүдийг бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх замаар хүүхдийнхээ сурч хөгжих болон сайн сайхан байдлыг дэмжих чадавхыг сайжруулах нь” төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27