“ХҮҮХДИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН САЛБАР ЧУУЛГАН” 04 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДӨР БОЛНО

2022-04-26 509 0

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөний 16-д “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн чуулган”-ыг орон нутгийн түвшинд 4 дүгээр сард, үндэсний түвшинд 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар төлөвлөсөн.

Энэхүү ажлын хүрээнд боловсролын салбарын чуулганыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн ажилтнуудад цахим хэлбэрээр зохион байгуулна.

Чуулган 4 дүгээр сарын 27-ны өдөр 17:00-19:00 цагт болох бөгөөд Zoom meeting холболтоор төрийн өмчийн 848 ерөнхий боловсролын сургууль, 972 сургуулийн өмнөх боловсролын байгууллагын /захирал, эрхлэгч, арга зүйч, сургалтын менежер, нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйч, дотуур байрын багш, туслах багш, номын санч, тогооч, нягтлан, нярав, үйлчлэгч, жижүүр, манаач/ ажилтнуудын төлөөлөл оролцоно.

Уг арга хэмжээний холбоосыг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар болон Нийслэлийн боловсролын газрын хүүхэд хөгжил, хамгаалал хариуцсан мэргэжилтнүүдийн цахим хаягаар илгээх бөгөөд сумын сургууль, цэцэрлэг нэгдэж нэг цэгээс, аймаг дүүргийн сургууль, цэцэрлэгүүд байршлаасаа хамааран нэгдэж 3-4 байгууллага нэг цэгээс холбогдох байдлаар зохион байгуулалт хийж хамтран ажиллана уу.

Чуулганы үйл ажиллагаа Боловсрол Шинжлэх Ухааны яам, Боловсролын ерөнхий газрын фэйж хуудсаар олон нийтэд хүрэх болно.

/эх сурьалж: БШУЯам/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ