“ХҮҮХДИЙН ЗУНЫ СУВИЛАЛ, СУРГАЛТ”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2022-06-22 528 0

Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, сувилах замаар эрүүлжүүлэх, эцэг эхчүүдэд сувилгааны аргыг сургах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрт хайх, хүүхдийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зорилтот бүлгийн 06 сартайгаас 3 хүртэлх насны 40 хүүхдийг “Бумбардай” зуны сувилалд хамруулж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны Нутгийн хишиг мөрийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Сүү тараг” хөтөлбөрт тусгагдан хийгдэж байна. “Сүү тараг” хөтөлбөрт 2021 онд давхардсан тоогоор 1888 хүүхэд хамрагдсан бол энэ онд 1800-2200 гаруй хүүхдийг хамруулан жингийн алдагдлыг нөхөх, дархлааг дэмжих замаар хүүхдийн өвчлөлийг багасгахаар төлөвлөн ажиллаж байна.

“Бумбардай” зуны сувиллыг Даланзадгад сумын 1-р цэцэрлэг дээр зохион байгуулж эмч сувилагч нар эмчилгээ үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Эмчилгээний хүрээнд элсний шарлага, насны онцлогт тааруулан бэлтгэсэн шим тэжээлт хоол, бариа засал, шар сүүний эмчилгээ, цус багадалтыг тодорхойлж эмчилгээ хийх, витаминжуулалт зэрэг үйлчилгээг үзүүлж байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ