
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн зарим гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын алба өнөөдөр нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар/хэлтсийн дарга нартай уулзаж, Хүүхэд хамгааллын тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулах, хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр ажиллалаа.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийн зүгээс хүүхдийн эрхийн хэрэгжилтийг сайжруулах талаар:
✓ Хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах;
✓ Төр, төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, үр дүнтэй хамтран ажиллах;
✓ Мэргэшсэн хүний нөөцийг тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх;
✓ Хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчидтэй хамтран ажиллаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хангахад анхаарах;
✓ Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эрхийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тогтолцоо системийг сайжруулах;
✓ Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, өргөжүүлэх, салбарын уялдааг хангах;
✓ Нийгмийн олон талт үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог хангах, боловсролын үйлчилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх;
✓ Хүүхдийн эрхийн статистик үзүүлэлтийн үнэн зөв байдлыг хангах, сайжруулах зэрэг чиглэлээр зөвлөмж өгч, хамтран ажиллах санал солилцлоо.
Мөн тус уулзалтаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс салбарын яамдад хүргүүлэх зөвлөмжийг эцэслэн хэлэлцлээ.
