Соёлын сайд Ч.Номин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт дуусаж, үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буйтай холбогдуулан театрын удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин үйл ажиллагаа явуулж эхлэх үед хүүхэд залуус ая тухтай үйлчлүүлэх, уран бүтээлчдийн ХАБ-ыг хангах чиглэлд анхаарч ажиллахыг анхааруулав.