Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар нарын албаны хүмүүс БЗД-ийн 21-р хороонд байрлах Монгол дахь Уанскай байгууллагын Гэр бүлийн төвд ажиллалаа.
Тус төв нь эцэг эхийн хариуцлага, ур чадварыг хөгжүүлэх сургалтаар эцэг эхчүүдэд дараах ур чадварыг олгодог байна.
– Хүүхдийн бие бялдар танин мэдэхүй, хэл яриа ба харилцаа нийгэмшихүйн сэтгэл хөдлөлийн хөгжил
– Хүүхдээ ойлгон хөгжүүлэх арга зүй
– Өдөр тутмын асаргаа, ээнэгшил
– Тоглох унших дадал олгох
– Эрүүл мэнд хоол тэжээл, орчны аюулгүй байдлын талаар цогц ойлголт
Цаашид тус байгууллагатай гэр бүлд түшиглэсэн хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ, хүүхэд харах үйлчилгээний сургалтын арга зүйг түгээх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27