Хөвсгөл аймагт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна

2022-06-24 576 0

Хөвсгөл аймагт “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилт, Засгийн Газрын 2022 оны 2 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг танилцуулах, хэрэгжилтийг хангах тухай сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга (БИОФИН-2)” төсөлтэй хамтран “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, ЗГ-ын 2022 оны 2 дугаар тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг танилцуулах, Байгаль орчны мэдээллийн санд орлогын төлөвлөлт, зарцуулалтын мэдээллийг хэрхэн оруулах тухай практик сургалт, хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлэгт,

Хөвсгөл аймгийн Засаг даргийн Тамгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид, Хөвсгөл аймгийн 24 сумын Засаг даргын Тамгийн газрын Санхүүгийн албаны мэргэжилтэн, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Татварын улсын байцаагч, Газрын даамал, Байгаль хамгаалагч, Дэлгэрмөрөн-Шишхид голын сав газрын захиргаа, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид, Ойн ангийн төлөөлөл нийт 136 хүн оролцлоо.

Сургалт, хэлэлцүүлгийн үеэр журмын нэмэлт, өөрчлөлтийг танилцуулж, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилт, тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, цаашид төлөвлөлт, зарцуулалтыг хуулийн дагуу хийхэд анхаарч ажиллахыг зөвлөлөө.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдсан ба тус хуулийн 18.1-т Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь, хэмжээний доод хязгаарыг 15-85% байхаар заасан байна /нийт орлогын дүнгээс хувиар тооцох/. Сүүлийн 3 жилийн дунджаар улсын хэмжээнд хуулийн хэрэгжилт дунджаар 35%-тай буюу хангалттгүй үзүүлэлттэй байна.

Шинэчлэгдсэн журмын хүрээнд Байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, Төлбөрийн орлогоос тухайн төсвийн жилд БОХНСАХ-нд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг тогтоох, Төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, зөрчигчид хариуцлага хүлээлгэх харилцааг зохицуулна. Журмын төлөвлөлт, тайлагналтын маягтуудыг цахимжуулж Байгаль орчны мэдээллийн сангийн /www. еic.mn/ Байгаль орчныг хамгаалах, арга хэмжээний төсөв, зардлын санд оруулдаг болсонтой холбогдон Орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн БОХНСАХ ил тод, үр дүнтэй нээлттэй танилцах боломжийг бүрдүүлэх юм.

/эх сурвалж: БОАЖЯ/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ