Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Хатгал тосгонд очиж тосгоны захирагч, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх орон нутгийн төслийн зохицуулагч, зэрэг албан хаагчидтай уулзалт хийж “ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ” тогтмолжуулж ажиллах талаар захирамжилж, хог цэвэрлэгээнд гарах зардлыг шийдвэрлэхээр боллоо.
Сум орон нутгийн иргэд, олон нийтийг хамруулж аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулан үр дүнтэй чиглүүлж ажиллах үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагууд, орон нутгийн удирдлагуудад хариуцуулан шаардлагатай төсөв санхүүг шийдвэрлэн ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй “ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”-нд идэвхтэй хамрагдахыг Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан уриалж байна.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ЗДТГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27