Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ЦОГЦ АЖИЛ”, Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийн хурлаас гарсан шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02, 09 дүгээр албан даалгаврын дагуу Хөвсгөл нуурын онцгой хамгаалалтын бүсийн тэмдэгжүүлэлтийн тоог нэмэгдүүллээ.
Хөвсгөл нуурын хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих, онцгой хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажлыг сав газрын талуудын оролцооны зөвлөлийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны гишүүд, ХУТХГНХ-ын захиргаатай хамтран хэрэгжүүллээ. Үүнд: Загасан тохойн отоглох цэг, Чулуутын голын ам, Хүзүүвчийн шил, Жанхай, Усан зам зэрэг 13 цэг хамрагдлаа.
Мөн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхцалтай /зөрчилтэй/ айл өрх ААНБ-уудын зураглал гаргах, нарийвчилсан судалгаа хийх ажлыг гүйцэтгэж байна.
/эх сурвалж: Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27