Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо хаалттай хуралдаж байна

2023-04-17 126 0

Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны хуралдаан өнөөдөр (2023.04.17) Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэллээ.Хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт “Түр хороо сонсголоор цуглуулж шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хаалттай хуралдаж тайлан болон санал, дүгнэлт гаргана” хэмээн заасны дагуу Хянан шалгах түр хорооны хурал хаалттай горимд шилжин хуралдаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ