ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

2022-09-01 249 0

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өнөөдөр анхны шуурхай хурлаа зарлан удирдлагын багт өөрийн байр суурь, ажиллах зарчмаа танилцуулан тодорхой үүрэг даалгавар өглөө.

Тэрээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэтгэврийн шинэчлэлийг оновчтой хийх, халамжийг зохих ёстой хүнд нь хүртээхэд онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, “Хөдөлмөр, нийгмийн хамгаалал гэдэг бол хүний төлөөх үйлс юм. Тиймээс энд ажиллаж буй төрийн албан хаагч өөрөө итгэлтэй, зүтгэлтэй, сэтгэлтэй байх учиртай. Энэ хандлагыг бий болгоход удирдлага, багийн дэмжлэг, уур амьсгал хамтын ажиллагаа чухал. Би та бүхэнд хувь хүний болон улс төрийн дарамт шахалт үзүүлэхгүй. Харин хууль журам зөрчих, алдаа гаргах, ажлаа хийдүүлэх асуудал гарвал хариуцлага тооцож таарна. Тэгэхээр та бүхний ажил алба надаас бус танаас шалтгаална. Бусдаар бол төрийн алба тогтвортой байх ёстой. ХНХЯ-ны баг хамт олон чадварлаг, туршлагатай гэдгийг УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүний хувиар холбоотой, хамтарч ажиллаж ирсэн тул мэднэ. Багаараа үр дүнтэй ажиллаж тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан яамны эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжих ажил арга хэмжээний биелэлт, биелээгүй ажлын шалтгаан, түүнийг шийдвэрлэх арга замын талаар ирэх даваа гарагт танилцуулахыг газар, нэгжийн дарга нарт үүрэг болголоо.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ