ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА

2024-04-23 68 0

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр боллоо.

Хурлаар Засгийн газраас байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдал, зудын эрсдлийг бууруулах, малчин өрхийн амьжиргааг дэмжихтэй холбоотой шийдвэрийг гаргасны дагуу 2024 онд хэрэгжүүлэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны батлагдсан төсөвт багтаан малжуулах болон нийтийг хамарсан ажлын төсвийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлттэй хүний онцлогт нийцсэн тусгайлсан ажлын байрыг шинээр бий болгох, нэвтрүүлэх, тогтвортой үйл ажиллагааг дэмжих, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, хөгжлийн төвд шинэ ажлын байр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос ирүүлсэн саналыг харгалзан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний батлагдсан төсөвт багтаан нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тус тус хэлэлцэн дэмжлээ.

Энэ хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2024 оны төсвийн хуваарьт нэмэлт, өөрчлөлтөд тусгахаар шийдвэрлэлээ.

Ингэснээр зудын хүндрэлийг даван туулахад малчдын амьжиргааг дэмжих, улсын хэмжээнд малын сэг, зэм устгах ажилд дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлттэй хүний онцлогт нийцсэн тусгайлсан ажлын байрыг шинээр бий болгох, нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ