ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН АВАРГУУДЫГ ТОДРУУЛЛАА

2022-01-13 633 0

Жил бүрийн сар шинийн босгон дээр хөдөө аж ахуйн салбарын аваргуудыг тодруулан шагнадаг уламжлалтай. Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн аварга малчин, саальчин, тариаланч, фермерийг шалгаруулах тухай хэлэлцлээ.

Энэ жил аймгийн ХХААГ-т 104 хүний материал иржээ. Хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан жил, бусад малчдыг малжуулсан, сум орон нутагтайгаа хамтарч ажилласан байдал, татвар, даатгалын төлөлт, малын тоо, чанар гэхчлэн 10 гаруй үзүүлэлтийн дагуу хэлэлцэж,

-“Аймгийн аварга малчин”-аар 69,

– “Аймгийн аварга саальчин”-аар 3,

– “Аймгийн аварга тэмээчин”-ээр 4,

– “Аймгийн аварга үхэрчин”-ээр 3 малчин,

– “Аймгийн аварга фермер”-ээр 2,

-“Аймгийн аварга тариаланч”-аар 5 хүнийг тус тус шалгаруулаад байна.

Мөн МҮОНРТ-ээс жил бүр шалгаруулдаг “Алтан төлийн эзэн”-д аймгаасаа 6 малчны нэрийг дэвшүүллээ.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ