ХӨДӨӨ АЖ АХУЙН ТООЛЛОГО ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

2022-05-24 451 0

Хөдөө аж ахуйн 2022 оны тооллого 5 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулагдаж байна. Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод:

1. Мал аж ахуй

2. Газар тариалан

3. Ойн аж ахуй

4. Ан агнуур

5. Загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдана. Тооллогын хугацаанд тусгайлан бэлтгэгдсэн тоологч нар иргэд, ААНБ-уудаас биечлэн очиж батлагдсан маягтын дагуу мэдээлэл авах юм. Хөдөө аж ахуйн тооллогодоо идэвхтэй оролцохыг ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалж байна.

/эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ