“ХӨЛДӨӨХГҮЙ, ХАЛААХГҮЙ” ГЭСЭН ЗАРЧИМТАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

2022-08-25 287 0

Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангах” албан даалгаварын дагуу аймгийн хэмжээнд бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж зарим ажлуудтай биечлэн танилцаж, зарим сумдад ажилласан.

Өнөөдөр 17 сум 6 тосгоны дулаан хангамж үйлдвэрлэгч 15 аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч нартай уулзаж тулгамдаж буй асуудлыг сонсон, гарц гаргалгааг шийдвэрлэлээ. Энэхүү асуудлын хүрээнд Дулаан ханган нийлүүлэгч байгууллагуудыг яаралтай энэ алдаагаа засахыг сануулж боломжгүй тохиолдолд дараагийн байгууллагыг нийлүүлэгчээр орох боломжтойг санууллаа. Тухайлбал Зүүнбүрэн сумын дулаан хангагч “Монжим” ХХК-ны гэрээг цуцалж байгааг энэ үеэр мэдэгдлээ.

Жилийн жилд халаалтын асуудал яригддаг хэд хэдэн сумд байдаг. Халаалт дулаан доголдолтой байдгаас сумдын сургууль, цэцэрлэг хүйтэн өвөлжиж үүнээс шалтгаалсан өвчлөл үүсэх гэх мэт олон хүндрэлүүд гарч байгаа. Иймээс энэ уулзалтын үеэр аймгийн засаг дарга сэтгэлтэй ажиллах хэрэгтэйг санууллаад цаашид хөлдөөхгүй, халаахгүй гэсэн зарчимтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахгүй гэдгийг мэдэгдлээ.

/эх сурвалж: Сэлэнгийн мэдээ цахим хуудас/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ