Талбайн бүтээн байгуулалт 100 хувь дуусаагүй байхад хувцас солих өрөөний 9 цонх хагарч, хиймэл зүлэг нь зарим газартаа халцайжээ. Олон нийтэд зориулсан ийм бүтээн байгуулалтуудыг заавал хэн нэгнээр харж мануулахгүй л бол энэ мэт эвдэрч сүйтгэх нь энгийн үзэгдэл болсон байна. Иимд иргэд өрөөсгөл хандлагаа өөрчлөн эзний сэтгэлээр хандан, аливаад ариг гамтай хандахыг УРИАЛЖ БАЙНА.
Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд олон улсын стандартад нийцсэн жишиг хөл бөмбөгийн талбайг байгуулах ажил 2020 оноос эхэлсэн. Улсын төсвийн 1.4 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хиймэл зүлэг, зургаан эгнээ гүйлтийн зам, сандал, тамирчдын хувцас солих өрөө зэрэг бүтээн байгуулалтын ажлыг “Дорнын өргөө” ХХК гүйцэтгэж 2021 оны 6 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгчээ.
Үргэлжлүүлэн Вилла Бридж ХХК зураг төсөлд тусгагдсан үлдсэн ажуудыг гүйцэтгэн талбайн ажлыг 100 хувь болгож энэ сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр захиалагчтай гэрээ байгуулсан байна. Бие засах газар, үзэгчдын суудлын саравч зэрэг ажлуудаа бүрэн дууссан. Харин одоо 27 метер өндөртэй 4 ширхэг гэрлийн цамхагийн ажлыг хийж байна. Тус ажлын гүйцэтгэл 65 хувьтай байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27