Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Л.Сансар нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өвөр зайсан буюу Кувейтын аманд бургасанд хөл нь гэмтсэн Халиун буганд өвс, ус өгч, зэрлэг ан амьтдаас хамгаалах зорилгоор байгаль хамгаалагчид мэдэгдэн ачааны тээврийн хэрэгсэл ашиглан байгаль хамгаалагчийн гэрийн гадна зөөвөрлөн байршуулсан байна.