“ЦАГААН САР УГТАХ БАЯР” БОЛЛОО

2024-02-02 41 0

Монгол Улсын Дорнод аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун Хошуутай хамтран “Цагаан сар угтах баяр”-ыг 2002 оноос эхлэн уламжлал болгон албан ёсоор тэмдэглэж, жил бүр хоёр талд ээлжлэн зохион байгуулсаар ирсэн билээ.

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг угтан БНХАУ- ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошуунд айлчлан Цагаан сар угтах баярын арга хэмжээнд оролцсон юм.

Арга хэмжээний хүрээнд Дорнод аймаг, Шинэ барга хошууны удирдлагууд ажил хэргийн уулзалт хийж үргэлжлүүлэн хамтарсан үзэсгэлэн худалдаа, бөхийн барилдаан, сээр цохих үйл ажиллагаанд оролцов. Мөн Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт Драмын театр болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун Хошууны Улаанмөчир театр хамтарсан тоглолтыг үзүүллээ.

+15

All reactions:

6868

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ