“ЦАГААН СУВАРГА”-Д “ОТОГЛОХ ЦЭГ” БАЙГУУЛЛАА

2022-09-05 164 0

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн Өлзийт сумын “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт “Отоглох цэг” байгуулжээ.

Энэхүү “Отоглох цэг” нь аялагч, жуулчдын тээврийн хэрэгсэлийг нэгдсэн нэг газарт байрлуулж байгаль орчныг хамгаалахаас гадна гадаад, дотоодын жуулчдын тав тухтай орчинг бүрдүүлсэн нийтийн ариун цэврийн байгууламжтай, ТХГН-ийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нутгийн иргэдийн оролцоо, түүнээс хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.

Улсын төсвийн 98.2 сая төгрөгөөр “ХАНГДА” ХХК-ийн байгуулсан Отоглох цэгт 40 машины зогсоол, 31 майхан барих талбай, ариун цэврийн байгууламж, явган зам, сүүдрэвч, гэрэлтүүлэг, гал түлэх цэг, шорлогны зуух, тэмээн зэл зэрэг багтжээ. 


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ