“ЦАГААН УУЛ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ТЭРГҮҮН ЦОМЫН ЭЗНЭЭР Г.ХАШБААТАР ТОДОРЛОО

2023-02-15 282 0

Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “ЦАГААН УУЛ” яруу найргийн наадам 2 дугаар сарын 14-нд буюу гэгээн хайрын өдөр нийслэлийн Соёлын төв өргөөнд боллоо.

Хорин хоёр дахь удаагаа болж буй уг наадмыг энэ удаад МУ-ын СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны 50 насны ойд зориулан түүний нэрэмжит болгон зохион байгуулжээ.

Нэгдүгээр шатанд нийт 300 гаруй яруу найрагчийн 1000 орчим бүтээл ирснээс 2 дугаар шатанд 24 залуу яруу найрагч тайзнаа шүлгээ уншиж 3 дугаар шатанд 7 яруу найрагч шалгарснаас залуу яруу найрагч Г.Хашбаатар “ЦАГААН УУЛ” наадмын “ЦОМЫН ЭЗЭН”-ээр тодорлоо.

Наадмын Ерөнхий шүүгчээр МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч Н.Гантулга, Хэл бичгийн ухааны доктор, утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш, МЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, соёлын байнгын хорооны дарга Б.Төрсүлд, Хөтлөгчөөр МУ-ын СГЗ Б.Гантигмаа нар ажиллав.

Дашрамд дурдахад уг наадам анх 1991 онд зохион байгуулагдахад Тэргүүн шагналыг яруу найрагч, сэтгүүлч Ц.Оюундарь, 1992, 1998 онд яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар хүртэж байжээ.

Наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө, Оюут групп, Арлааны Эрдэнэ-Очир сан, Аяма брэнд ажилласан байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ