Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” суурьшлын бүс, тэнд амьдарч ажиллаж байгаа иргэд, байгууллагууд олон жил цахилгаан эрчим хүчгүй байсан бол 30 гаруй жилийн дараа цахилгаан дамжуулах агаарын шугамд холбогдлоо.
Эрчим хүчтэй холбох ажил анх 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хоттой байгуулсан санамж бичигт тусгагдсанаар эхэлж, эрчим хүчээр холбох ажил 2020 онд хийгдэх байсан ч цар тахлын улмаас түр саатаж улмаар 2021 оны 12 сарын 27 өдөр “Хайрхан” баг Цагаан хад суурьшлын бүсийн цахилгаан хангамжийн 35кВ-ын ЦДАШ, Хайрхан багийн 35кВ/10кВ-ын 1600кВА, Цагаан хад суурьшлын бүсийн 35кВ/10кВ-ын 2500кВА дэд станцуудын үзлэг туршилтын ажил бүрэн хийгдэж, шилэн кабел, дамжуулагч утсыг татаж эрчим хүчээр хангаж эхэлсэн юм.
Ийнхүү Монгол улсын нүүрсний экспортын томоохон бүс нутаг “Цагаан хад” суурьшлын бүс цахилгааны эрчим хүчээр хангагдаж тэнд ажиллаж, суурьшиж байгаа иргэдийн амьдрах нөхцөл сайжирч, түүнийг дагасан хөгжил дэвшилд ахиц гарах боломж бүрдлээ.
Дэд станцыг барьж угсрах ажлыг “Гандирын тал”, “Энх өглөө”, “Хуяг эрчим”, “Ихэр баян говь”, “Ирвэст шүтээн” ХХК-ууд болон эрчим хүчний салбарын удирдлага, инженер техникийн ажилтнууд хамтран оролцож дуусгалаа.
/эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27