Цагдаагийн машинтай эргүүлийн чиглэл 40-өөр нэмэгджээ

2024-03-28 141 0

Цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг 1-7 бүсэд тохируулан улсын хэмжээнд хянах, нийслэлийн хэмжээнд дүүрэг харгалзахгүй авто эргүүлийн чиглэлүүдэд хуваарилан ачааллыг тэнцвэржүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

Өмнө нь нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, 3 бүсэд хуваадаг байсан бол одоо 7 бүсэд хуваарилах зохицуулалт хийсэн нь цагдаагийн байгууллагын иргэдэд үзүүлэх үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх юм.

Түүнчлэн авто эргүүлийн чиглэлд нэмэгдлээр 80 алба хаагчтай, 40 автомашин ажиллуулж эхэлжээ.

Авто эргүүлийн 40 чиглэл нэмэгдсэнээр эргүүлийн нэг машинд оногдох ачаалал дунджаар 35 хувиар буурчээ.

Харин гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэлд 2-10 минутад очих хурд 4.5 хувиар, 10-20 минутад очих хурд 7 хувиар нэмэгдэж, 30-аас дээш минутад очиж байсан дуудлага 7.5 хувиар буурсан болохыг мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Hacker Blog Hack Haber Nike dunk custom Hacklink