Энэ сард нутгийн өмнөд хэсгээр хур тунадас олон жилийн дунджийн орчим, төв болон хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байна. Харин энэ сарын 6, 7-ноос нийт нутгаар үргэлжилсэн бороотой байх аж.
Энэ оны гуравдугаар сараас эхлэн УЦУОШТ-өөс долоон удаагийн гаралтаар хоёр экспедиц цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 11 удаа явуулжээ. Уг үйл ажиллагааг явуулахад аймаг, орон нутгийн зүгээс урсгал зардалд жил бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг.
Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ