Цасанд боогдсон айл өрхүүдийг нүүлгэх , тээврийн хэрэгсэл зорчих болон мал тууврын жим  гарган ажиллаа

2023-03-02 261 0

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Цэцэг сумын Баян-Овоо  багийн “Халиуны хөтөл” гэдэг газарт 87 айл өрхийн 70 гаруй мянган мал 35-40 км газарт 1-2 метр өндөртэй цасанд боогдож, хаваржаандаа нүүж очих боломжгүй болсон дуудлагаар ажиллаж, цасанд боогдсон айл өрхүүдыг нүүлгэх , тээврийн хэрэгсэл зорчих болон мал тууврын жим  гарган ажиллаж байна. 

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Өлгий сумын ерөнхий боловсролын “Эмпати” сургуулийн багш, сурагчдад гал түймэр унтраах болон эрэн хайх, аврах ажиллагааны тусгай техник, тоног төхөөрөмжийг танилцуулж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

 Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Говь-Алтай салбар, “Мөрдэстэй бүсгүйчүүдийн удирдах зөвлөл”-тэй хамтран “Хүүхдээс хүүхдэд” сэдэвт сургалт, “Хүчирхийллийг цэглэе” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангиас “Тэс петролиум” ХХК-ийн Мандал салбартай хамтран тархалтын дадлага сургалтыг зохион байгууллаа.

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас “Түүхт өдрийн ач холбогдол, иргэд олон нийтэд таниулах”-нь сэдэвт офицер бүрэлдэхүүний уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Говьсүмбэр аймгийн Аймгийн Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороотой хамтран Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өглөө.

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас гал унтраах автомашины жолооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нэгдсэн дадлага, сургалтыг зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.  Энэ хүрээнд  “УБЦТ” Төрийн өмчит ХК-ийн Зуунмод ашиглалт засварын төв, 21 дүгээр хороотой хамтран иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг өглөө.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ