ЦАХИЛГААН АВТОМАШИН БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ

2023-05-25 140 0

“Байгальд ээлтэй хэрэглээг ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ сонгоё” уриан дор цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг импортлогч 13 аж ахуйн нэгж аж ахуйн нэгж, ногоон зээлийг олгож буй 3 банк, дэмжигч байгууллагуудтай хамтран 5 дугаар сарын 27-ны бямба гарагт 12:00 – 20:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэ өдөр цахилгаан автомашины бүх талын мэдээллийг авахаас гадна, 50 орчим загварын 80 гаруй цахилгаан машин унаж үзэх, уян хатан зээлийн сонголт, байгальд эерэг нөлөөллийн тухай танилцуулах болно. Энэ өдөр Улаанбаатар хотод +18 градусын дулаан байна.

2016 онд Авто тээврийн Үндэсний төвийн Судалгаа,хөгжил,чанарын удирдлагын төвөөс 263 цахилгаан автомашин хэрэглэгчдийн дунд санамсаргүй түүврийн аргаар цахилгаан автомашины эвдрэл гэмтлийн сэтгэл ханамжийн судалгаа хийхэд 84,1 хувь нь ҮГҮЙ буюу эвдрэлгүй гэж хариулжээ. Үлдсэн нь хуучин оны цахилгаан автомашины баттерей амархан мууддаг гэж харилжээ.

Цахилгаан автомашин BAIC eu260 37056км туулахад 8352,4 кг нүүрсхүчлийг хийн ялгарлыг бууруулсан нь 47 мод тарьсантай адил байдаг байна. Иймд дэлхий Улс орнууд цахилгаан авто машины хэрэглээ рүү шилжиж байна. Монгол Улсын хувьд нийт авто машины 0,04 хувийг эзэлж байгаа нь хангалтгүй юм. Хэрэв цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж чадвал агаар, орчны бохирдлыг бууруулахад бодит дэмжлэг болох юм.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ