
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, түүх, соёл уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдрын болон сэтгэлзүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах халамж залгааг бэлтгэх зорилгоор цэрэг спортын “Дөл” тэмцээнийг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ өдрүүдэд зохион байгуулж байна.

Тэмцээнд өнөөдөр Хан-Уул цогцолбор сургуулиас эхэлж байна. Тэмцээний 1 дүгээр шат Хэрлэн сумын ерөний боловсролын 10 сургууль болон сумд дотооддоо зохион байгуулж, сургуулийн аваргаа шалгаруулна.

Нэг, хоёрдугаар байранд шалгарсан багууд аймгийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Мөн Политехник коллеж, МСҮТ-ийн оюутнууд оролцож байна.

Аймгийн аварга шалгаруулах цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 7-нд болно.
/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27