ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГУУДТАЙ  НЭМЭЛТ ТӨЛБӨРИЙГ ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИД, ТОХИРОЛЦНО

2022-09-02 195 0

Нийслэлийн зарим хорооны оршин суугчид хүүхдээ хамран сургах тойргийнхоо хувийн цэцэрлэгт явуулахаар бол төрөөс хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлыг олгоно. Нэмэлт төлбөрийг эцэг эх, асран хамгаалагчид, цэцэрлэгийн удирдлагуудтай тохиролцох юм.

Төрийн бус өмчийн цэцэрлэгт Засгийн газрын 91 дүгээр тогтоолын дагуу 1 хүүхдэд жилд 810,000 төгрөг буюу сард 90,000 төгрөгийн санхүүжилт олгогдохоор тусгагдсан.

2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын 17 дугаар тогтоол, Засгийн газрын 218 дугаар тогтоолын дагуу хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт олгоход 1 хүүхдэд ногдох хувьсах зардал нь жилд 1,620,000 төгрөг, хоолны зардал нь 470,250 төгрөг нийт 2,090,250 төгрөг болно. Нэг үгээр хэлбэл, 1 хүүхдэд сард 232,250 төгрөгийн хувьсах зардал олгогдохоор байна.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ