ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН УЛСЫН АНХДУГААР УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-10-19 21 0

Дэлхийн тогооч нарын өдрийг угтан сургууль, цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын улсын уралдааныг Боловсрол шинжлэх ухааны яам, Хоолзүй шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.

Хүнс, технологийн политехник коллежид болсон тус тэмцээнд 9 аймаг, 6 дүүргийн 32 тогооч оролцов. Тэмцээн онолын мэдлэг шалгах тест болон ур чадварын даалгавар гэсэн 2 үе шаттай байлаа.

Тогооч нарын ур чадварын түвшин тодорхойлох, харилцан туршлага солилцох зорилготой тус тэмцээний

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны төрөлд:

  • I байр: Дорнод аймгийн 17 дугаар цэцэрлэгийн тогооч Ц.Болорхундага
  • II байр: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгийн тогооч Ш.Өлзиймаа
  • III байр: Дархан уул аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн тогооч Д.Ариунаа
  • Тусгай байр: Дорноговь аймгийн Сайншанд сумын 12 дугаар цэцэрлэгийн тогооч Б.Энхзул

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоолны төрөлд:

  • I байр: Хан-Уул дүүрэг 32 дугаар сургуулийн тогооч Т.Хандсүрэн
  • II байр: Дархан уул аймгийн Од цогцолбор сургуулийн тогооч Н.Урантуяа
  • III байр: Дундговь аймгийн Луус сумын ерөнхий боловсролын сургуулийн тогооч Н.Ганчимэг
  • Тусгай байр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах тогооч К.Түмэнжаргал тус тус эзэллээ.

Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ