Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байна. Ихэнх нутгаар цаг агаарын тогтворгүй нөхцөл байдлаас хамаарч авто замын зорчих хэсэгт цас орж, шуурга шуурснаар хайлуур гарч байгаа тул жолооч нар анхаарал болгоомж алдахгүй байхыг сануулж байна.
Улсын болон олон улсын чанартай хатуу хучилттай замаар сонор сэрэмжтэй зорчихоос гадна автомашины бүрэн бүтэн байдлыг шалгаж, цаг агаарын бүсчилсэн мэдээг сонсож замд анхааруулж байна.
2023 оны гуравдугаар сарын 09-ний 18:00 цагийн байдлаар:
- А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замын 220-240дахь км-н хооронд цас орж шуурга шуурсан тул хайлуур гарч замын зорчих хэсэгт халтиргаа үүсэж байна. “Авто зам” ХХК-иасшуурхай мэдээлжээ.
- А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замын 360-386км-ийн хооронд хэсэгчлэн, 1102 Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын 386-438 км-ийн хооронд цас орж шуурга шуурч хайлуур гарч, халтиргаа үүсэж байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг “Завхан АЗЗА” ТӨХК-иас жолооч нарт анхааруулав.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

