ЦӨЛЖИЛТИЙГ ДАВАН ТУУЛАХ ТАЛААР МАЛЧДЫН ДУНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-24 191 0

“Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт говийн бүсийн хэлэлцүүлгийг Эрдэнэдалай суманд зохион байгуулжээ.

Тус хэлэлцүүлэгт УИХ-н гишүүн БОХХАА-н байнгын хорооны дарга Батсүхийн Саранчимэг, Судлаач, шинжлэх ухааны доктор Б.Эрдэнэбаатар, Хөгжлийн бодлогын судлаач, доктор Г.Сувдаа, МАА эрдэм шинжилгээний хүрээлэнгийн, бэлчээр тэжээлийн салбарын судлаач доктор Ц.Дэжидмаа, НҮБ-н хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ажилтан А.Золзаяа нар хүрэлцэн ирж иргэдэд мэдээлэл хийж, иргэдийн санал бодлыг сонссон байна.

Бэлчээрийн доройтол, цөлжилт газар авч малчдын амьжиргаа, хөдөөгийн хөгжилд олон сөрөг асуудлыг бий болгож байгаа нь цаашид бэлчээрийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлага бий болсныг харуулж байна.

Иргэдээс бэлчээрийг талхалж буй оготныг устгах, малын түүхий эдийг боловсруулах, өндөр үнээр борлуулах тал дээр төр анхаарч ажиллавал иргэд малаа хэт олон тоогоор өсгөхгүй улмаар бэлчээрийн доройтол багасах боломжтой талаар санал илэрхийлсэн аж.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ