“Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны холбогдолтой олон улсын конвенц, протоколд нэгдэн орохыг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Монгол Улс 1968 онд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурж, 1972 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Үүнээс хойш 1985, 1987, 2006, 2021 онуудад цөмийн зэвсгийг хориглох хэд хэдэн гэрээ, конвенцд нэгдэн орсон байдаг. УИХ-ын 60 дугаар тогтоолоор хэд хэдэн конвенц, протоколд нэгдэн орох талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан.
Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар, холбогдох байнгын хороод удаа дараа хэлэлцэн, дэмжиж байжээ. Цөмийн энергийн комиссын 2022 оны хуралдаанаар эдгээр конвенц, протоколд нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн, УИХ-ын хуралдаанд өргөн барих бэлтгэл хангахыг чиглэл болгосон.
Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу конвенц, протоколын орчуулгыг Гадаад харилцааны яамаар хянан баталгаажуулж, соёрхон батлах тухай хуулиудын төслийн үзэл баримтлалыг Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нартай хамтран батлаад байна. Мөн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа энэ цаг үед Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны олон улсын эрх зүйн хэрэгсэл” сэдэвт өндөр түвшний зөвлөгөөн зохион байгуулсан. Мөн “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны холбогдолтой олон улсын конвенц, протоколд нэгдэн орохыг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Монгол Улсын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, төрийн байгууллага, судлаачид, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдэд гэрээ, конвенцуудыг танилцуулах, нэгдэн орох ач холбогдол, үр нөлөөний талаар нэгдмэл ойлголтыг өгөх ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27