Булган аймгийн Тэшиг сум 22 мянган үхэртэй сүүний чиглэлийн олон үүлдэр угсааны үхэр сүргээр арвин, үнээнээс гарах ашиг шимийг хүртэн Улсдаа цөцгий, маслоор нэрд гарсан ажилсаг зон олон юм.
Тэшиг суманд БНМАУ-ын үед сүү тосны үйлдвэр завод ажиллаж Улс, эх орныхоо цөцгийний тодорхой хувийг хангадаг байсан. Энэ уламжлал, үйлдвэрийн суурь 1990 оны өмч хувьчлалтай зэрэгцэн үгүй болж цөцгий, масло боловсруулах арга ажиллагаа тасалдаж өрхийн үйлдвэрлэлд шилжсэн.
Малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх,ажлын байр олноор бий болгох, сум орон нутагтаа иргэд таатай ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улсын төсвөөр хэрэгжүүлэх сүүний үйлдвэрийн төсөл арга хэмжээг УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар санаачлан Улсын төсөвт 3 тэрбум төгрөг суулгаж хоногт 21000 литр сүү хүлээн авч 1000-1500 кг хүртэлх цөцгийн тос, 2000-2500 кг аарц, 15000 литр шар сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төсөл улсын төсвөөр хэрэгжихэд бэлэн боллоо.
Тэшиг сумын “Цөцгийн төс боловсруулах сүүний үйлдвэр”-ийн төслийг эхлүүлэх ёслолын арга хэмжээ 2022 оны 9 сарын 02-ний билигт сайн өдөр Булган аймгийн Тэшиг суманд ёслол төгөлдөр болов.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар, ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Хилийн цэргийн 0286-р ангийн захирагч М.Эрдэнэбуян, Сумын засаг дарга Ж.Гансүх, ИТХ-ын дарга Б.Ундрахсайхан, Тэшиг сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, гавьяат эдийн засагч Ш.Бүүвэйбаатар, Булган аймгийн засаг дарга асан М.Оюунбат, Тэшиг сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Б.Цогтгэрэл, Ж.Золбаяр, Г.Эрхэмбаяр, Б.Ганжигүүр нарын хүндэт зочид төлөөлөгчид, нутгийн зон олон оролцсон юм.
Ёслолын арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар баяр хүргэж үг хэлэв.
Тэрбээр уг төсөл арга хэмжээг санаачлах, ажил болоход Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Д.Цэен-Ойдов буурайгаас эхлээд Тэшиг сумын бүхий л иргэдийн хүсэл, зорилго нөлөөлөн ийнхүү ажил болж, Тэшигийн малчид, саальчид жил тойрон дэлэнт малын ашиг шимээ хүртэх боломжтой боллоо. Түүнчлэн 2022 онд Тэшиг сум 10 тэрбумын хөрөнгө оруулалт Улсын төсвөөс санхүүжиж байгаа нь Булгандаа хамгийн өндөр дүн болж байгаа хэмээн онцлов.
Уг үйлдвэр ашиглалтад орсноор үхрийн фермерийн аж ахуй хөгжих бүрэн боломжтой болж түүнийг дагасан туслах аж ахуй хөгжин тахиа гахайны аж ахуй, тэдгээрийн хоол тэжээлийн үйлдвэр, аарц аарцан бүтээгдэхүүн зэрэг цогц үйлдвэр сүндэрлэн босож ажлын байр олноор бий болох юм.
Ажилч хичээнгүй Тэшиг сумын малчин, хөдөлмөрчид та бүхний бодол хүсэл, санал санаачилга бодит биеллээ олж ажил орлоготой, төрж өссөн нутагтаа сэтгэл тэнүүн амьдрахыг хүсэн ерөөе.
/эх сурвалж: https://www.facebook.com/2021ub?tn=-UC*F/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27