Хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, шар усны үерт өртөх эрсдэлтэй малчин өрхүүдэд сумдын Онцгой комиссоос цас цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Луус суманд ковш автомашин Суварга 1 дүгээр багт нэг айл, Буянт багийн хоёр айлын хашаа бууц, Адаацаг суманд ковш автомашин Сүм 4-р багт таван айлын хашаа бууц, Эрдэнэдалай сумын Цавчир багийн нэг малчин өрхийн хашаа бууц, Дэрэн сумын Долоод баг нэг малчин өрхийн хашаа бууцны цасыг тус тус цэвэрлэжээ.