
Урин дулааны улирал ирэхэд шар усны үер нь аюул эрсдэл ихээр дагуулдаг. Иймд иргэн та ойр орчмынхоо хог хаягдал, хөрсний бохирдлоос сэргийлэх, халдварт өвчний дэгдэлт гарч хоёрдогч эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийг сард 1-2 удаа хийж хэвших нь чухал жавелины уусмал аль эсвэл хлорын шохойн уусмалаар хашаа хорооныхоо бохирдсон хөрс, нүхэн жорлон, муу усны нүхээ халдваргүйжүүлж, иргэд хувийн ариун цэврийг чанд сахих нь аливаа өвчлөлөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах нь учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.