ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ, “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ II” ТӨСӨЛ СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ДЭМЖИНЭ

2022-08-15 444 0

Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах хэрэгцээ шаардлага, сэтгэл зүйч ажиллуулж ирсэн Монгол Улсын болон гадаадын улс орнуудын туршлага, боловсон хүчний хангалт, хүртээмж зэргийг судлан санал дүгнэлт гаргаж, сэтгэл зүйчдийг ажиллуулах, бэлтгэх асуудлаар богино, дунд хугацааны төлөвлөлт боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 150 гаруй сэтгэл зүйч ажиллалаа.

2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллахаар 103 сэтгэл зүйч сонгон шалгаруулалтад тэнцсэн бөгөөд Боловсролын ерөнхий газар, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар /дүүргийн Боловсролын хэлтэс/, ерөнхий боловсролын сургууль, сэтгэл зүйч нар дөрвөлсөн гэрээ байгуулан ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж эхэлнэ.

Эдгээр сэтгэл зүйчдийг 09 дүгээр сараас эхлэн боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх сургалтад үе шаттайгаар хамруулах бэлтгэл ажлыг хангаж байна.

Эх сурвалж: БЕГ


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ