
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үйл ажиллагааны төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас баталсны дагуу “ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН” хангайн бүсийн нээлт Өвөрхангай аймагт болж байна.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга У.Бямбасүрэн, аймгийн удирдлагууд болон Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн малчид, хоршоологчид, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн зэрэг 400 гаруй хүн оролцож байна.

Шинэ хоршоо хөдөлгөөн нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.