Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 67 дугаар тушаалын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан шуурхай бүлгийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулан цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсож, аймгийн Онцгой байдлын газар болон шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн гишүүд ажиллаж байна.
Эх сурвалж: Сэлэнгэ Онцгой байдлын газар