ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

2024-06-05 87 0

2021 оноос Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг хавар, намар хийж ирсэн бөгөөд энэ хугацаанд тус өвчин дахин оношлогдоогүй.

Тиймээс Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн А/297 тоот захирамжаар 18 сумын 330.4 мянган мал, амьтныг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.

Малчид иргэд та бүхэн мал сүргээ Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад бүрэн хамруулж хамтран ажиллана уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ