Ш.Адьшаа:“МО ЭН КО” КОМПАНИ 1.5 ТЭРБУМ ДОЛЛАР БУЮУ 5.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ АНХНЫ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН ДАГУУ ХОВД АЙМАГТ ӨГӨХ ЁСТОЙ.

2024-01-08 243 0

Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг “МоЭнКо” компани нутгийн ард иргэдийн эрх ашиг, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ноцтой хор учруулсаар байгаа ч эрх баригчид тодорхой арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрлээ.

2012 онд Хөшөөтийн уурхайд батлагдсан нөөц 87.9 сая тонн байсан бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд 10 сая тонноос доошгүй нөөцийг Ховд аймагт хүлээлгэж өгөхөөр анхны гэрээнд тусгасан.

”Мо Эн Ко” компани Ховд аймгийн ЗДТГ-тай 2014 оны 03-р сарын 08-нд байгуулсан гэрээний Орон нутгийн хөгжлийг дэмжих 14 дэх заалтын 16-д орон нутгийн айл өрх, албан байгууллагуудын ахуйн хэрэгцээг хангах зориулалтаар ашиглагдах, шаардлага хангахуйц илчлэг бүхий 10 саяас доошгүй тонн буюу ойролцоогоор 5,1 их наядаар үнэлэгдэх нөөцийн уурхайг бүрдүүлж хүлээлгэн өгөх тун чухал заалт байсан ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Хэрвээ анхны гэрээнд заасан тус заалтыг хэрэгжүүлсэн бол Ховд аймаг төдийгүй баруун бүсийн хөгжилд томоохон түлхэц болох байлаа.

Өнөөдрийн байдлаар Дэлхийн зах зээлд 10 сая тонн эрчим хүчний нүүрсний үнэ 2 их наяд 242 тэрбум төгрөг байгаа бол коксжих нүүрс 1.5 тэрбум доллар буюу 5.1 их наяд төгрөг болно.

Талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монголын ард түмний мэдэх эрхийг хангаж анхны гэрээгээ биелүүлэх тал дээр өөрийн байр сууриа удаа дараа илэрхийлсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ