Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн санал боловсруулж, холбогдох талуудад зөвлөмж хүргүүлэх зорилготой “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia), Азийн сан хамтран 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Үндэсний чуулга уулзалтын хамтран зохион байгуулагчаар:
-Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia
-Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо
-Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо;
-МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл;
-Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо;
-Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны хүрээлэн;
-Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо;
-Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо;
-Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо;
-Монголын технологи, шинжлэх ухааны эмэгтэйчүүдийн холбоо оролцож байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27