Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэдлэг боловсрол, ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа.
Үүнд:120 айлын орон сууцанд хөнгөлөлттэй үнээр хамруулах, (Ковид-19) цар тахлын үед улаан бүсэд ажилласан аймгийн төвийн 420 эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох, Дутагдалтай байгаа нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, нөөц бүрдүүлэх зорилгоор сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх гэх мэт эмч, эмнэлгийн ажилтнуудад чиглэсэн олон үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаа илэрхийллээ. Одоогийн байдлаар сумдад багийн эмч 8, сувилагч 1, их эмч 6, шүд, дотор, эх барих эмэгтэйчүүдийн эмч тус бүр 1 орон тоо сул байгаа юм.
Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27