Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний түүхт 20 жилийн ойг тохиолдуулан тус аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт байгаа эх, хүүхэд болон цэргийн албаа хааж байгаа зарим байлдагч нарын ар гэрт тусламж үзүүллээ.
Даян дэлхийн энх цагийн баатрууд, энхийг сахиулагч нарт аймгийн удирдлагууд ажил, албанд нь өндөр амжилт хүсэн ерөөж Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр энгэрийг нь мялаалаа.
Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ