Энэ онд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас нийслэлийн есөн байршилд далан засварлах, шинээр барих, хүчитгэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд далан хүчитгээд байна. Үүний нэг болох Энхтайваны гүүрний доор гурван метр өндөр, 50 метр урт үерийн хамгаалалтын түшиц хана барих ажил 80 хувьтай үргэлжилж байна.