ЭНЭ ЖИЛ 950 АХМАДЫГ ӨДРИЙН СУВИЛАЛД ХАМРУУЛНА

2023-06-07 154 0

Дорнод аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Сумдын Эрүүл мэндийн төвийг түшиглэн эрсдэлт бүлгийн суурь өвчтэй, онцгой асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудад байгалийн ус, агаар, шавар, шарлага, бусад сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Ахмадын өдрийн сувилал” төслийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Энэ жил зуны сувилалд сумдын Эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг, зайлшгүй хамрагдах шаардлагатай 950 ахмадыг хамруулах ба өнөөдрийн байдлаар “Ахмадын өдрийн сувилал”-д Баянтүмэн, Баян-Уул, Булган, Гурванзагал, Сэргэлэн, Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот сумын нийт 575 ахмад буюу 60,5 хувь нь хамрагдаад байгаа юм.

Сувилал 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ