ЭНЭ ОНД “НУТГИЙН ИРЭЭДҮЙ” ЗОРИЛТОТ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 22 БОЛОВСОН ХҮЧНИЙГ НЭМЖ БЭЛТГЭНЭ

2022-09-05 200 0

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Сумдын Засаг дарга нар болон “Нутгийн ирээдүй” зорилтот төслийн хүрээнд шалгарсан оюутнуудтай 3 талт гэрээг байгууллаа.

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” зорилтот төсөл нь 2019 оноос эхлэн 4 дэх жилдээ хэрэгжиж байгаа ба аймаг, сумын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан сумдын захиалгаар тухайн орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн 100 хувийн дэмжлэг үзүүлж, сумын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилготой юм.

Энэ онд Хүний эмч 10, Эх баригч-1, багш-7, Малын их эмч-3, инженер-2, музей судлал-1, зэрэг мэргэжлүүдээр 22 оюутан 100 хувийн сургалтын тэтгэлэгт хамрагдан суралцах ба мэргэжлийн чиглэл нэмэгдэж, эдийн засаг,үйлдвэрлэлийн салбарын мэргэжлүүдээр боловсон хүчний нөөц бүрдүүлэх захиалгыг сумдаас өгсөн байна.

2019-2021 онд орон нутагт нэн шаардлагатай 21 мэргэжлээр нийт 75 оюутан тэтгэлэгт хамрагдсны 21 нь төгсөж сум, орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж сумдын боловсон хүчний нөөцийг бүрдүүлсэн.

Үүнд:

Хүний их эмч 8,

Малын их эмч 3,

Агрономич 1,

Багш 7,

Сувилагч 2, нийт 21 төгсөгч сумандаа ажиллаж байна.

100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр нь 21 аймгийн хэмжээнд жишиг болохуйц анхдагч хөтөлбөр ба сум, орон нутагт нэн хэрэгцээт боловсон хүчнийг цаашид үргэлжлүүлэн бэлтгэнэ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ